About

You might be an artist who would like to introduce yourself and your work here or maybe you’re a business with a mission to describe.

Та Голомт банкны 2505117880 “Экстрийм вэб софт” ххк дансанд Премиум багцын үнэ 170 000 төгрөгийг гүйлгээний утга дээр домэйн нэр, утасны дугаараа бичиж дараах талбарыг бөглөн захиалга илгээнэ үү!

Та Голомт банкны 2505117880 “Экстрийм вэб софт” ххк дансанд Сингл багцын үнэ 70 000 төгрөгийг гүйлгээний утга дээр домэйн нэр, утасны дугаараа бичиж дараах талбарыг бөглөн захиалга илгээнэ үү!

Вэб байршуулах үйлчилгээний нөхцөл

 

ҮЙЛЧЛЭГЧ гэж               ҮЙЛЧИЛГЭЭГ үзүүлж буй “Экстрийм вэб софт” ХХК –ийг,
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ гэж      Таныг буюу таны төлөөлж буй байгууллагыг,
ҮЙЛЧИЛГЭЭ гэж            Вэб багц үйлчилгээнд багтсан үйлчилгээнүүдийг тус тус нэрлэсэн болно.

ҮЙЛЧЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Тухайн үед мөрдөж буй журам, үнэ тарифынхаа дагуу ҮЙЛЧИЛГЭЭ-г шуурхай үзүүлнэ.
  2. ҮЙЛЧИЛГЭЭ-ний бүтэц, журам, нөхцөл, үнэ тарифдаа өөрчлөлт хийж болно.
  3. Техникийн гэмтэл, гэнэтийн тохиолдлоос үүдэн урьдчилан зарлалгүйгээр ҮЙЛЧИЛГЭЭ-гээ түр хаах, хязгаарлалт хийх, технологио өөрчлөх эрхтэй. Эдгээр үйлдлийн үр дагаварын талаар хариуцлага хүлээхгүй.
  4. Энэ гэрээний нөхцлийг ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ зөрчвөл зөвчлийг арилгатал ҮЙЛЧИЛГЭЭ-гээ түр хаах, бүр зогсоох, гэрээг цуцлах эрхтэй. Түр хаасан ҮЙЛЧИЛГЭЭ-г зохих тарифын дагуу төлбөртэйгээр дахин нээнэ.
  5. Гэрээг цуцлах нөхцөлд ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ-ийн СҮЛЖЭЭ-нд хадгалсан бүх төрлийн мэдээллийг урьдчилан анхааруулалгүйгээр арилгаж болно.
  6. Үйлчлүүлэгч Серверийн ачаалал багтаамжыг доорхи нөхцөлөөс хэтрүүлэн хэрэглэсэн бол зөрчлийг арилтал үйлчилгээг түр хаах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй

                        Үүнд:

 

  1. – Cкрипт сүүлийн 3 минутанд CPU-нд 25% аас их ачаалал өгсөн бол
  2. – Сүүлийн 24 цагт CPU болон RAM-н 5% аас их ачаалал үүсгэсэн бол
  3. – Цагт 200 аас их и-мэйл илгээсэн бол
  4. – Нэг агшинд 50 аас их датабэйс холболт үүсгэж байвал
  5. – Серверийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ачаалал үүсгэх хортой код, скрипт ашиглаж байвал.
  6. – Зохиогчийн эрх зөрчсөн, хууль бус мэдээлэл байршуулсан бол.
  7. – Том хэмжээний олон ширхэг видео, mp3, программ, файл байршуулсан бол.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Сүлжээнд хандах нэр, нууц үгээ хадгалах, өөрчлөх, сүлжээгээр дамжуулах мэдээллээ нууцлах, компьютерийн вирус, бусдын халдлагаас хамгаалах асуудлыг бүрэн хариуцна.
  2. http://www.eweb.mn вэб хуудсан дахь үйлчилгээний журамтай танилцсан байна.
  3. Домайн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн хаягт өөрчлөлт гарсан тохиолдолд ҮЙЛЧЛЭГЧ-д хандан засвар хийлгэнэ.
  4. ҮЙЛЧЛЭГЧ-ийн нэхэмжлэлийн дагуу үйлчилгээний сунгалтын төлбөрөө төлөх ба нэхэмжлэл авснаас хойш ажлын 3 өдрийн дотор ҮЙЛЧИЛГЭЭ-ний төлбөрөө төлнө. Төлбөр хийгээгүйгээс үйлчилгээг түр болон бүр мөсөн зогсоох нь нэгэнт худалдан авсан ҮЙЛЧИЛГЭЭ-ний төлбөрөөс чөлөөлөгдөх шалтгаан болохгүй.
  5. ҮЙЛЧИЛГЭЭ-г нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв хэмжээнд, интернэтийн нийтлэг стандартын дагуу ашиглана.
  6. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нь өөрийн вэб талбарт хууль бус мэдээлэл, зохиогчийн эрх зөрчсөн мэдээлэл, садар самууныг сурталчилсан материал байрлуулахгүй байх.

БУСАД

  1. ҮЙЛЧЛЭГЧ доголдолгүй ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж байгаа тохиолдолд нэгэнт худалдан авсан ҮЙЛЧИЛГЭЭ-г буцаах боломжгүй.
  2. ҮЙЛЧЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ нар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ гэрээнд хавсралтаар өөрчлөлт оруулж болно.